Thursday, December 3, 2009

Wednesday, October 21, 2009

Мадонна 242 сая долларын орлого олжээ

Өнгөрсөн онд хамгийн их орлоготой ажилласан дуучдын жагсаалтыг “Billboard” гаргалаа Тухайн дуучны аялан тоглолтын орлого болон цомгийн борлуулалт зэргийг харгалзан гаргасан жагсаалтыг поп дуучин Маддона 242.1 сая долларын орлогоор тэргvvлэв.

Иений өсөлт

Өнгөрсөн зунаас эхлэн иен бусад голлох валютын өсөлттэй харьцуулахад илүү хурдацтай өсөж байна. Одоо 2008 оны долларын доод цэгээс 23,2%-иар илүү, еврогоос 46,7%, унаж байгаа фунт стерлингтэй харьцуулбал 65%-иар илүү өссөн байна.

Пэрис Хилтон "Алтан бөөрөлзгөнө"-өөс гурван шагнал авлаа

Бямба гаригийн vдэш Лос-Анжелост кино урлагийн хамгийн тааруухан бvтээл, жvжигчин, найруулагчид жил бvр олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналын эздийг тодруулсан байна.Хамгийн муу киногоор “Секс-гуру” шалгарч, киноны зохиолыг хамтран бичсэн, гол дvрд тоглосон инээдмийн жvжигчин Майк Майерс хоёр “Алтан бөөрөлзгөнө”-ийн эзэн болжээ. Пэрис Хилтон шууд л гурван шагнал авсан байна.

Дуучин Алла Пугачёва тайзаа орхино

Бид бүгдийн сайн мэдэх ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачёва тайзаа орхих болсон тухайгаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдлээ. Гэхдээ тэрээр тайзаа орхихоосоо өмнө удахгүй болох 60 насныхаа ойд зориулсан аялан тоглолтыг хуучин зөвлөлтийн орнуудаар болон Герман, АНУ , Израиль улсуудад хийх юм байна.

Ж.Буш руу гутал шидсэн сэтгүүлч гурван жилийн ял сонслоо

Ж.Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлч Мунтазер аз-Зейди гурван жилийн хорих ял авчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Буш руу гутал шидсэнээрээ сэтгүүлч залуу олонд алдаршсан юм.

Angelina Jolie-н тоглосон киног Британд гаргахыг хориглосон байна

Жvжигчин Angelina Jolie -н галт зэвсгийг дэндvv олон хэрэглэсэн хэмээн уг киног Британд гаргахыг хориглосон байна. Учир нь эл кино нь галт зэвсэг болох бууг хэрэглэх нь зөв мэтээр сэтгэгдэл төрvvлхvйц байгаа талаар Британы зар сурталчилгааны мэргэжилтэн мэдэгсэн байна. Зар сурталчилгааны стандартыг тогтоодог байгууллагын vзэж байгаагаар Universal Pictures-н 2008 оны адал явдал "Wanted"-кино нь хvчирхийлэлийг ихээр харуулсан болохоор телевизээр цацахгvй хэмээсэн аж.

Флашаар мэдээлэл зөөхийг хоригложээ

Пентагон компьютерийг вирус, хакеруудын довтолгооноос сэргийлэх болон тэдний гэмтээсэн сvлжээний гэмтэлийг сэргээхэд 100 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Стратегийн командыг хариуцдаг Агаарын хvчний генерал Кевин Чилтоны ярьж байгаагаар хэдэн зуун хvн сvлжээнд нэвтрэхээр ордог аж. Өөрөөр хэлбэл Пентагоны сvлжээ рvv дэлхийн өнцөг бvрээс хэдэн зуун халдлага хийж, мэдээлэл хулгайлахыг оролддог байна.

Доллар, евро моодноос гарч юанийн эрин vе ирэхийг vгvйсгэхгvй

Дэлхий даяараа санхvvгийн хямралд нэрвэгдээд байна. Энэ хvндхэн vед хамгийн овсгоотой зєв гарц олж чадсан нь хохирол багатай гарна. Тvvгээр ч барахгvй ашигтай ч ажиллах боломж байна.Харин боломжийг хамгийн сайн ашиглаж байгаа нь БНХАУ. Мєн тус улсын иргэд. Єнєєдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр ам.доллар, еврогийн ханш байнга хэлбэлзэлтэй. Vvнээс болж санхvvгийн зах зээл байнга хэлбэлзэх болсонд эдийн засагчдын санаа ихээр зовж байгаа юм.

Сүмочид уламжлалт ёслолдоо оролцов

Японы хойд эргийн хотуудаар үзүүлэх барилдаан хийж яваа сүмочид өнгөрөгч баасан гарагт Токио хотын нутаг дэвсгэрт байдаг Ясүкүни сүмд жил тутам болдог бурхандаа шүтэн биширч хүндэтгэх ёслолд сүмочид оролцов. Сакүрагийн унаж буй дэлбээн дор тэр эгшин зуурын сайхан мөчийг бишрэгч 10200 хүн үндэснийхээ бөхийн баатруудыг угтжээ.

Эмэгтэй хvн хvvхэд хvчиндэж дараа нь амийг нь хөнөөжээ

Калифорнийн 28 настай Melisa Huckaby-гэгч эмэгтэй өөрийн охины хамт тоглодог 8 настай Sandra Cantu-г хvчирхийлэн дараа нь алж чемодананд хийн гэрээсээ хэдхэн миллийн зайд хаясан байсныг цагдаа нар илрvvлжээ.

Женифер Лопес 2 сайттай шvvхдэж ялав

Америкийн дуучин, жvжигчин Женифер Лопес нь тvvний нэртэй - jenniferlopez.net болон jenniferlopez.org гэсэн 2 доменыг олж илрvvлэн компанийг нь шvvхэд өгч шvvх хуралдаан дуучины талд асуудлыг шийдэж өгсөн байна.

Монголын Консулын гадна байсан машин руу гал нээжээ

ОХУ-ын Эрхvv хот дахь Лапины гудамжинд байрлах Монгол Улсын Консулын газрын гадна байсан машин руу энэ сарын 20-ны өдөр зэвсэгт этгээдvvд халджээ. Хэрэг гарах vед Консулын гаднах талбайд цагаан өнгийн "Мерседес" машин зогсож байсан аж. Хар өнгөтэй, марк, дугаар нь тодорхойгvй машин унасан залуу "Мерседес" машин руу хэд хэдэн удаа гал нээсэн байна.

Орост бензин дахин хямдрав

ОХУ-д өчигдөр автомашины бензин, шатахуун дахин хямдарлаа. Ийнхvv нэг литр бензин дунджаар 17.96 рубль (720 төгрөг), дизель тvлш 17.9 рубль (700 төгрөг) боллоо. Орост бензин, шатахуун сvvлийн нэг сард ийнхvv хоёр дахь удаагаа хямдарч байгаа юм

Опра Уинфри нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

"Forbes" сэтгүүлээс жил бүр хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргадаг билээ. Энэ удаад телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри уг жагсаалтыг дахин тэргүүлжээ. Хоёрдугаарт нэрт гольфчин Тайгер Вудс, гуравдугаарт Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли нар бичигджээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад Тайгер Вудс хоёрдугаарт орсон юм.

Титаникийн сүүлчийн зорчигч, нас нөгчлөө

Их Британид ням гарагт “Титаник”-ийн сүүлчийн зорчигч Миллвина Дин 97 насандаа нас баржээ. Хатагтай М.Дин сүүлийн жилүүдэд Английн өмнөд хэсэг дэх Хэмпшир муж дахь асрамжийн газарт амьдарсан бөгөөд тэрбээр “Титаник”-аас аврагдсан цорын ганц амьд гэрч байжээ.

“Жеки Чаны кино долоо хоног” эхэллээ

Алдарт жүжигчин дуучин Жеки Чан 1954 оны 4 сарын 7-нд Хонконг хотноо төрсөн байна. Түүний эцэг эх Чарльз болон Ли-ли Чан нь Францын Элчин Сайдын Яаманд ажаилладаг байсан байна. Жекигийн аав Чарльз түүнийг багаас нь тэсвэр хатуужил, хүч чадалтай болгохын тулд өглөө эрт кунфугээр хичээллүүлдэг байсан ажээ. Жекиг 7 настай байхдаа Хятадын Жүжгийн Академид элсэн орж, тэнд амьдралынхаа 10 жилийг өнгөрөөсөн байна. Энэ сургуульд байхдаа Жеки тулааны урлаг, акробат, дуулах, жүжиглэх зэргийг сурсан ажээ.

Chris brown одоо ч гэсэн Rihanna-д хайртай хэвээрээ

R&B од Chris Brown шүүхийн шийдвэр гарснаас хойш анх удаа CNN телевизийн Larry king-ийн шууд нэвтрүүлэгт өөрийн ээж Joyce Hawkins-тайгаа хамт ярилцлага өгчээ.

Ярилцлагын мастер Larry залуу одоор мэдээж энэ оны 2-8-нд болсон явдлынх нь талаар яриулсан аж. Тэрээр өмнө нь ч хэлж байсны адилаар болж өнгөрсөн бүхэнд үргэлж харамсаж явдаг аа илэрхийлээд уучилалт гуйсан байна.

Парист гей найз залуу л хэрэгтэй

Дэлхийн дуулианы эзэн Парис хилтон гей найз залуутай болохыг хүсдэг гэнэ. Учир нь гей эрчүүд гаднах үзэмжиндээ гойд анхаарал тавьдаг, тун боловсон болохоор ойлголцоход хялбар байдаг аж. Түүгээр ч барахгүй “хамгийн секси залуучууд цэнхэр” хэмээн тодорхойлжээ.

8,7 кг жинтэй хүүхэд төржээ

Индонез улсад 62 см өндөртэй,19,2 паунд буюу 8,7 кг жинтэй том хүүхэд төрж дэлхий дахины анхаарлыг татаад байна. Одоогоор ээж хүү хоёрын бие сайн байгаа боловч амьсгалахад нь хүндрэл үүсэхээс сэргийлж том залууд хүчилтөрөгч залгасан байгаа аж.

"Хөөрхөн хүүхэн" дахин Монголд

Нэлээд хэдэн жилийн өмнө талын монголын эгэл малчныд айлчлан, арав хоног нүүдэлчдийн амьдралтай танилцаад буцсан холливуудын эрхэмсэг хатагтай Жулиа Робертс дахин Монголд зочлох хүсэлтэй байдгаа дуулгажээ. Энэ удаа тэрээр ихрүүдээ дагуулан, нөхөртэйгээ хамт ирэхээр төлөвлөөд байгаа аж.

Өмнөд Америк дахь Бекхэмийнхэн

1,50 метр eндeртэй энэ бяцхан бvсгvйн хоолой, таазаа хаялан бvжиглэхийг хараад шагширахгvй байхын аргагvй. Shakira дэлхийн хeгжмийн урлагийн хамгийн алдартай эмэгтэйчvvдийн дeрeвт бичигддэг. Тэрбээр eнгeрeгч бямба гарагт дэлхий даяар "She Wolf" цомгийнхоо нээлтийг хийлээ

Заавал ам.доллар хэрэг­лэх шаардлагагүй хэмээн Ху Жинтао онцлов

БНХАУ-ын дарга Ху Жин­тао өнгөрсөн бямба гаригт Вашингтонд мэдэгдэл хийх­дээ олон улсын хэм­жээнд хийгдэж буй арил­жаанд аль болох олон орны ва­лютыг хэ­рэг­лэх шаардлага­тайг онц­лон дур­дав. Үүний тулд юуны өмнө олон улсын сан­хүүгийн бай­далд тавих хя­налтыг чан­гат­гаж, хөгжиж байгаа орнууд олон улсын санхүүгийн бай­гуул­лагын үйл ажиллагаанд идэвхтэй орол­цох нь зүйтэйг дурдав

Дэлхийн томоохон банкуудын үйл ажиллагааг хянана

Вашингтон хотноо болсон 20 орны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд эдийн засгийн хямралтай тэмцэх талаар тунхаг бичиг баталсан байна. Уг баримт бичигт зааснаар дээр дурдсан ор­нууд үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Авто машины `Акул` үйлдвэрүүд дампуурч болзошгүй байна

Авто машины `Акул` үйлдвэрүүд дампуурч болзошгүй байна Дэлхийн авто машины үйлдвэрлэлээрээ толгой цохидог

`Аэро Монголиа` -гийнхан хөлөө жийлцэж эхэллээ

`Аэро Монголиа` -гийнхан хөлөө жийлцэж эхэллээ Ослын буулт хийлээ гэсэн мэдээллээр олныг цочирдуулж байсан

Энэтхэгт дахин террор үйлдэж магадгүйг анхааруулав

Энэтхэгт дахин террор үйлдэж магадгүйг анхааруулав Вашингтон /Итар-Тасс/, АНУ-ын төрийн департамент хувийн аюулгүй байдалдаа аль болох илүү нухацтай хандахыг

СҮҮЛИЙН ҮЕД ВАЛЮТЫН ХАНШ ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭЖ ТОГТВОРГҮЙТЭН ИРГЭДИЙГ БАГАГҮЙ БУХИМДУУЛААД БАЙНА

СҮҮЛИЙН ҮЕД ВАЛЮТЫН ХАНШ ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭЖ ТОГТВОРГҮЙТЭН ИРГЭДИЙГ БАГАГҮЙ БУХИМДУУЛААД БАЙНА Сүүлийн өдрүүдэд байнгын 190 төгрөгийн ханштай байсан юань өчигдөрийн байдлаар 213 болтлоо өссөн нь юаньтай харьцаж гүйлгээ хийдэг ченжүүдэд ихээхэн хүнд тусаад байгаа гэнэ.

ЧИНГИС ХААНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ЦУЦЛАГДАХ УУ?

Тэмцээн товлосон хугацаандаа ямар ч асуудалгүй эхлэх гэнэ. 2009 оны төсөвт тусгагдаагүй. Гэнэт орж ирсэн учраас хөрөнгө мөнгөний хувьд асуудал үүссэн гэж БТСУХ тайлбарлаж байна. МЖБХ-ны хувьд арай өөр байр суурьтай. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй бол тэмцээн цуцлагдана гэж байлаа

Амны хаалтны үнэ хэрээс хэтэрчээ

Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтыг 2 цаг тутамд угааж ариутгал хийх ёстой. Харин монголчуудын хувьд нэг маскийг өдөржин зүүгээд орой гэртээ хариад угаадаг байна. Мөн халдварт өвчний сургаар ариутгал хийгдээгүй даавуун маскууд том худалдааны төвүүд, захаар зарагдаж байгаагаас гадна янз бүрийн өнгөтэй байгаа нь угааж цэвэрлэхгүй удаж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх биш, харин ч өөрөө халдварт өвчин тусах эхлэлээ тавьж байгаа юм

Tuesday, October 20, 2009