Wednesday, October 21, 2009

Chris brown одоо ч гэсэн Rihanna-д хайртай хэвээрээ

R&B од Chris Brown шүүхийн шийдвэр гарснаас хойш анх удаа CNN телевизийн Larry king-ийн шууд нэвтрүүлэгт өөрийн ээж Joyce Hawkins-тайгаа хамт ярилцлага өгчээ.

Ярилцлагын мастер Larry залуу одоор мэдээж энэ оны 2-8-нд болсон явдлынх нь талаар яриулсан аж. Тэрээр өмнө нь ч хэлж байсны адилаар болж өнгөрсөн бүхэнд үргэлж харамсаж явдаг аа илэрхийлээд уучилалт гуйсан байна.
Харин дуучин залуу найз бүсгүйгээ яагаад, юунаас болж, яаж зодсоноо ч санахгүй байгаа аж. Тэр ч бүү хэл Rihanna-гийн зодуулсны дараах зургийг хараад гүн шоконд орсон гэнэ шүү.

Гэсэн хэдий ч одоо хэр нь түүндээ хайртай гэдгээ бас тэднийг 10 яардаар тусгаарласан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа ярилцлагын үеэр илэрхийлсэн аж. Brown-ы ээж ч гэсэн тухайн үеийн болсон явдалд харамсан Rihanna-гаас уучилалт гуйсан тухйагаа ярин, нулимс дуслуулсан байна. Дуучин бүсгүйгээс уйчлалт гуйсны дараа тэрээр найз залуугийнхаа ээжийг тэврэн уйлж байсан аж. Одоо хэр нь хосуудын харилцаа хэрхэх нь тодорхой биш хэвээр л байна.

No comments:

Post a Comment