Нэлээд хэдэн жилийн өмнө талын монголын эгэл малчныд айлчлан, арав хоног нүүдэлчдийн амьдралтай танилцаад буцсан холливуудын эрхэмсэг хатагтай Жулиа Робертс дахин Монголд зочлох хүсэлтэй байдгаа дуулгажээ. Энэ удаа тэрээр ихрүүдээ дагуулан, нөхөртэйгээ хамт ирэхээр төлөвлөөд байгаа аж.
Гэр бүлтэйгээ хамт Монголын үзэсгэлэнт байгалиар аялаж, амрахыг хүсч буй бүсгүйг өмнө ирэхэд нэлээд сэрүүхэн байж таарсан. Ямар сайн даа л 10 хоногийн турш усанд орж чадаагүй тэрээр бараг уйлаад буцсан дуулдаж байсан. Гэсэн ч монгол хүний найрсаг зочломтгой зан, амьдралын хэв маягийг биширсэн тэмдэглэл бүхий баримтат кино гарч байсныг манайхан санаж байгаа байх. Ямартай ч монголчуудыг санасан "хөөрхөн хүүхэн" халуун шүршүүргүй хэмээн голсонгүй дахин манайд зочилхоор болсон бололтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment