Wednesday, October 21, 2009

Эмэгтэй хvн хvvхэд хvчиндэж дараа нь амийг нь хөнөөжээ

Калифорнийн 28 настай Melisa Huckaby-гэгч эмэгтэй өөрийн охины хамт тоглодог 8 настай Sandra Cantu-г хvчирхийлэн дараа нь алж чемодананд хийн гэрээсээ хэдхэн миллийн зайд хаясан байсныг цагдаа нар илрvvлжээ.

Melisa Huckaby өвөөгийнхөө Clover Road Baptist-сvмд сайн дурын багш хийдэг байсан бөгөөд шvvх хурлын vеэр 14-с доош насны хvvхдийг хулгайлан авч,хvчирхийлсэн мөн хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт нь тvvнд цаазаар авах ял эсвэл насан туршид нь хорих ял оноохоор шvvх төлөвлөж байна. Sandra охин 3-р сарын 27-нд алга болсон бөгөөд хяналтын камераар тvvнийг Huckaby-н гэрээс 5-хан хаалганы зайд орших тоглоомын газарлуу явсаныг нь тогтоосон байна. Тvvнийг алга болсноос 10-н өдрийн дараа тvvнийг цогцосыг тоглоомын газрын ойролцоо чемоданд хийн хаясан байсныг олсон байна.

Тvvнийг олох vед тэрээр алга болох vедээ өмссөн хувцастайгаа байсан бөгөөд тvvнийг хэн хэрхэн яаж алав гэж мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн байна. Ингэж явсаар Баасан гаригт Huckaby-н өвөөгийн гэрээс/хамт амьдардаг/ нь охины эд зvйлийг олсоноор тvvнийг сэжигтнээр татсан байна.Мөн хэргийн газарт байсан чемодан ч тvvнийх болох нь тогтоогджээ. Huckaby -маш шашинлаг гэр бvлд төрж өссөн хэдий ч ийм бузар хэргийг vйлдсэнд нь тvvний эцэг эх болон хамаатан садан нь итгэхгvй байгаагаа телевизд өгсөн ярилцлагандаа дурьджээ

No comments:

Post a Comment