Wednesday, October 21, 2009

Иений өсөлт

Өнгөрсөн зунаас эхлэн иен бусад голлох валютын өсөлттэй харьцуулахад илүү хурдацтай өсөж байна. Одоо 2008 оны долларын доод цэгээс 23,2%-иар илүү, еврогоос 46,7%, унаж байгаа фунт стерлингтэй харьцуулбал 65%-иар илүү өссөн байна.
Японы үйлдвэрлэгчид үнэхээр хэлэх үггүй болж байна. Японы экспорт жилийн өмнөхтэй харьцуулбал гуравны нэгээр багасаж, машин үйлдвэрлэгчид болон цахилгаан барааны фирмүүд бүтээгдэхүүн, ажлын байраа их хэмжээгээр багасгаж байна. 2009 оны 2 сарын 2-нд “Кэйданрэн” бизнес клуб 1 долларын иентэй харьцах ханш 90 иенээс бага болж буурвал үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн хэцүү байдалд орох болно
гэсэн мэдэгдэл хийсэн байна. Тэд олон улсын байгууллагатай хамтарч эсвэл Япон улс дангаараа иений ханшийг сулруулах бодлого явуулах шаардлагатайг онцолсон байна.

Магадгүй тэд хий хоосон эсэргүүцсэн байж магад. Яагаад гэвэл валютын ханшны өөрчлөлтийн хугацаагаар бодвол валют нь түүхэн жишгээр өсдөггүй юм байна. Экспортлогчид Японы эдийн засгийг 2002-2007 онуудад эрүүлжүүлж, бий болгосон шинэ экспортын орон зай дээрээ үндэслэн 2 буруу төсөөлөлтэй болсон. Нэгдүгээрт: Америкийн худалдан авагчид дандаа азийн экспортыг худалдаж авна, хоёрдугаарт: 1 долларын ханш 100-120 иений хооронд хэлбэлзэж байвал хамгийн таатай бөгөөд тогтвортой валютын ханш гэж үзэж байлаа. Гэвч энэ хоёр нь хоюул сайхан хий хоосон мөрөөдөл болж хувирлаа.

Санхүүгийн яамны дэд сайд асан Эйсүкэ Сакакибара иений энэ сул үнийг “хямд иений хэт өсөлт” гэж нэрлэжээ. Өнгөрсөн 10 жилийн дунд үеийн глобал санхүүгийн зах зээл сул, тогтворгүй байсан нь глобал худалдаанд оролцох оролцоонд иенийг нөлөө бүхий хүчтэй валют болгоход түлхэц болсон гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Гадаадын банкууд болон эрсдлийн сангууд маш бага хүүтэй иен зээлж аваад, дараа нь өндөр ашигтай мөнгөн тэмдэгтүүдийн валютын хоорондын зөрөөнөөс ашиг олоод, эргүүлээд зарсан байна. Японы жижиг хөрөнгө оруулагчид өндөр ашигтай гадаад валютыг их хэмжээгээр зарж, нэгэн төрлийн ижил маркетинг хийжээ. Мөн өөрийн валютын уналтын эсрэг даатгалтай хөрөнгө оруулагчид зохион байгуулалттайгаар зарим гадаад валютыг банкаар дамжуулан зарсан байна.

Гадаадынхан ч бас өнгөрсөн зунаас худалдаан дахь иений оролцоог задлах эсрэг бодлого явуулж, иений үнийг барьж эхэлсэн байна. Дан ганц жижиг хөрөнгө оруулагчид ч хөрөнгө мөнгөний уналт дээр санаа зовсонгүй, гадаадынхан ч гэсэн огцом уналтанд орсон юм.

Гадаад дахь орон сууцны барьцаа “ЖП Морган Чэйз”-ийн Таро Сасакигийн хэлж байгаагаар, 2008 оны 9-р сарын сүүлээр 13,9 триллион иений алдагдал хүлээсэн ба одоогийн байдлаар өмнөхөөс 2 дахин их алдагдалд орсон байна. Түүний хэлж байгаагаар ажилгүйдэл хурдацтай нэмэгдэж байгаагаас эдийн засгийн байдал улам доройтсоор байна гэжээ.

Сакакибара 1 долларыг 85 иентэй тэнцэхээс сэргийлж, алдагдлыг зогсоох гарцыг олж эхлүүлэхгүй бол богино хугацаанд 80 бүр 75 иен 1 доллартай тэнцэх цаг ирнэ гэж таамаглаж байна. Иений ханш цаашид энэ таамаглаж байгаагаар өсвөл Японы засгийн газар 2004 оны 3 сараас хойш анх удаагаа дахин том дарамттай нүүр туулгарах юм байна. Цааш нь Сакакибара хэлэхдээ Ямарч үйлдвэрлэгч орон өөрийн валютын ханш бусад валютын ханштай харьцах ханш унаад эрсдэлд ороход дуртай байдаггүй гээд, Японы санхүүгийн яам нөгөө талаар бүх нөхцөл байдалд дүгнэлт хийж, эсрэг арга хэмжээ авч эхэлсэн ч гэсэн бодитой үр дүнд хүрээгүй, дуртай дургүй алдагдалд ороод эхэлчихсэн байгаа бөгөөд хэр их алдагдал хүлээх нь тодорхойгүй байгаа юм.

No comments:

Post a Comment