Wednesday, October 21, 2009

Парист гей найз залуу л хэрэгтэй

Дэлхийн дуулианы эзэн Парис хилтон гей найз залуутай болохыг хүсдэг гэнэ. Учир нь гей эрчүүд гаднах үзэмжиндээ гойд анхаарал тавьдаг, тун боловсон болохоор ойлголцоход хялбар байдаг аж. Түүгээр ч барахгүй “хамгийн секси залуучууд цэнхэр” хэмээн тодорхойлжээ.
Төрөхөөсөө л тэрбумтан байсан Парисд чин сэтгэлээсээ хандаж байсан эрчүүд хэзээ ч байгаагүй. Бүгд л түүнтэй Рик саломон шиг зорилготой дотносдог болохоор шаргал үст үзэсгэлэнт бүсгүй эрчүүдэд итгэх итгэлээ алдан, гэрийн тэжээвэр амьтадтайгаа унтах болсон гэнэ шүү. Харин эрчүүдтэй бол зүгээр л үнсэлцэх дуртай тэрнээс тааралдсан болгонтойгоо унтаад байдаггүй хэмээн Парис нэгэн ярилцлагандаа хэлсэн байна

No comments:

Post a Comment