Тэмцээн товлосон хугацаандаа ямар ч асуудалгүй эхлэх гэнэ. 2009 оны төсөвт тусгагдаагүй. Гэнэт орж ирсэн учраас хөрөнгө мөнгөний хувьд асуудал үүссэн гэж БТСУХ тайлбарлаж байна. МЖБХ-ны хувьд арай өөр байр суурьтай. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй бол тэмцээн цуцлагдана гэж байлаа
. Харин БТСУХ огт эсрэг байр суурь илэрхийлсэн.
Нийтдээ 400 сая орчим төгрөг шаардлагатай гэнэ. Уг нь энэ тэмцээн МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн тодотголтой. Чансаагаараа ч олимп дэлхийн аваргын дараа ордог тэмцээн. Хүлээн авч зохион байгуулах нь улс орнуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Гэтэл ЗГ-аас өнөөдрийн байдлаар зохион байгуулалт, бэлтгэл ажилд зориулж 100 сая төгрөг өгчээ. Үнэндээ энэ мөнгө нь хаанаа ч үгүй. Нийт шаардагдах хөрөнгийн 4-ний нэг хэсэг. Зөвхөн спортын төв ордны засварын ажилд л гэхэд 200 сая төгрөг зарцуулсан байна.
Энэ том тэмцээнийг хүлээн авахын тулд бүх зүйл ОУ-ын стандартын дагуу байх ёстой. Тиймээс тамирчдын халаалтын өрөө, саун душ, дасгалжуулагч шүүгч нарт зориулсан тусгай өрөө гээд спортын төв ордныг бүхэлд нь шинэчилж, иж бүрэн засч байна. 14 хоногийн өмнө засвар эхэлжээ. Тэмцээн 31, 1-нд товлогдсон. Засварын ажил амжиж дуусах болов уу?
Саун дeш иж бүрэн шинэчлэгдсэн. Одоо төхөөрөмжүүдээ угсрах үлджээ. Спорт заалны засварын ажил 90 хувьтай яваа гэнэ. Коридорт цэвэр үеийн будаг хийх дутуу. Өргөтгөлийн ариун цэврийн өрөөний асуудал л үндсэндээ үлдээд байгаа юм байна. Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Гишүүд сайд нар нааштай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа албаны хүмүүс хэлж байсан.
Тэмцээнд 20 гаруй орон оролцоно. Эхнээсээ баг тамирчид хүрэлцэн ирсэн байна. Хотод бэлтгэл хийх стандарт заал танхим байхгүйгээс Эрдэнэтийн олимп бааз руу явуулсан гэж байлаа. Гадаадын тамирчдыг байрлуулах хоол хүнсний зардлыг МЖБХ гаргаж байгаагаа хэлсэн.
Манай баг тамирчид мөн Эрдэнэтэд бэлтгэлээ хийж байгаа юм байна. Зохион байгуулагч орон гэдгээрээ 4 багийн 56 тамирчинтай оролцоно. МЖБХ-ны чансаа тогтоох жагсаалтад дээгүүр байр эзэлдэг мөн ОУ-д амжилт гаргасан тамирчдаар багаа бүрдүүлжээ. Гэхдээ Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Түвшинбаяр оролцохгүй. Жудо бөхийн ОУ-ын тамирчдын зөвлөлийн гишүүн болсонтой холбоотойгоор Франц орныг зорьжээ. Залуучуудын ДАШТ болж байгаа юм байна. Харин дэлхийн аварга Цагаанбаатар Чингис хааны цомын тэмцээнд оролцоно. Эрдэнэт бэлтгэл хийж байгаа Жудогийн шигшээ багийн залуус тэмцээний өмнөхөн нийслэлд ирэх юм байна
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment