Wednesday, October 21, 2009

Өмнөд Америк дахь Бекхэмийнхэн

1,50 метр eндeртэй энэ бяцхан бvсгvйн хоолой, таазаа хаялан бvжиглэхийг хараад шагширахгvй байхын аргагvй. Shakira дэлхийн хeгжмийн урлагийн хамгийн алдартай эмэгтэйчvvдийн дeрeвт бичигддэг. Тэрбээр eнгeрeгч бямба гарагт дэлхий даяар "She Wolf" цомгийнхоо нээлтийг хийлээ
.

-Одоо 22 цаг болжээ. Танай хамтлагийнхан буудлын VIP-eрeeнд баяраа тэмдэглэж байна. Харин Та энд ярилцлага eгeх ёстой болчихдог?

-Ee, энэ надад огтхон ч саад болоогvй. Би хvнтэй ярилцах дуртай, жаахан чалчаа гэх vv дээ. Заримдаа сэтгvvлчидтэй ярилцаж суухад eeрийнхee талаар шинэ зvйл мэдэж авах тохиолдол бий. Тэгээд ч би ажлаа нэгдvгээрт тавьдаг зуршилтай хvн. Хатуужилтай гэх vv дээ.

-Та хeгжмийн ертeнцeд Madonna, Barbara Streisand, Celine Dion нарын дараа эхний дeрeвт бичигддэг эмэгтэй. Авьяаснаас гадна хатуужил, хeдeлмeрийн vр дvн ийм амжилтад хvргэв vv?

-Авьяас бол зeвхeн vндсэн шалгуур. Хатуужил бол хvний амжилтыг тавин хувь ахиулдаг. Vvний дараа сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Миний анхны цомгийн борлуулалт маш муу, студиэс надад ихээхэн дарамт учруулдаг байсан. Тэр vед би eeрee цомгоо сугавчилан колумбын гудамжаар хэрэн хэсч, бараг бvх радио долгионоор зочилсон. Эцэстээ энэ маань vр дvнгээ eгч цомог маань зургаан сая хувиар борлогдсон доо.

-Та энэ их энергийг хэнээс eвлeж авсан юм бол, колумб ээжээсээ юу эсвэл либанон эцгээсээ юv?

-Алинаас нь ч биш байх. Миний аав маш авьяаслаг, чадварлаг. Гэхдээ хатуужилтай биш.

-Ингэхэд танай аав уран дархны тэмцээнд оролцож байсан гэсэн тийм учиртай байв уу?

-Ee, vгvй. Санхvvгийн шалтгаанаар л тийм тэмцээнд оролцсон. Тэр vед би наймтай байсан. Би Лос-Анжелос дахь хамаатныдаа зочилоод гэртээ иртэл манай байшин хов хоосон байсан. Тавилга, машин, телевизор, сэнс хvртэл. Бvгд байхгvй худалдчихсан байлаа. Би гомдож уурласандаа уйлж байсан. Тэгээд манай аав намайг цэцэрлэгт дагуулж аваачаад, орон гэргvй гудамжинд амьдрах хvvхдvvдийг харуулсан даа. Хуучин бохир хувцас, eлсгeлeн нvдтэй, хeл нvцгэн тэр хvvхдvvдийг хараад нэг л зvйлийг ухаарсан. Хурдхан том болоод алдартай хvн болж энэ бvхнийг eeрчлeхсeн гэж бодсон.

-Та наймхан настайдаа ийм зvйл бодсон гэж хэлэх гээд байна уу даа?

-Би дeрвeн настайдаа таазаа хeдeлгeж “Гэдэсний бvжиг" бvжиглэж сурсан. Тэгээд нэг удаа нэгэн зоогийн газарт олны eмнe гарч бvжиглэсэн юм. Тэгэхэд л би тайзан дээр ямар сайхан байдгийг мэдэрсэн. Ичиж, сааталд орно гэсэн асуудал надад байгаагvй. Олон хvнтэй байх тусмаа сайхан.

-Та дуулах авьяасаа хэрхэн нээв. Амжилтанд яаж хvрсэн бэ?

-Ээж намайг "Шаки минь дуучин больё гэвэл чи eдeр шeнeгvй ажиллах хэрэгтэй. Eдeрт 24 цаг гэсэн vг" гэж билээ. Багаасаа л бvжиглэж бас амандаа vглэж дуулж суудаг байлаа. Харин амжилтад хvрэхэд шаргуу хeдeлмeр бас vнэхээр хvсэж дурлах хэрэгтэй. Энэ хоёрыг нийлvvлж байж л чи бусдаас илvv амжилт гаргаж чадна. Манай аав америкт тeрсeн боловч бид гэртээ испаниар ярьдаг байсан. Би алдарт хvрэхийн тулд дууны vгээр англиар бичих хэрэгтэй болсон л доо. Ингээд л би хэдэн цагаар толь бичиг шагайж, яруу найрагчдын шvлэг цээжилдэг байлаа.

-Та дунд сургуульд англи хэл vзээгvй юм уу?

-Ee, би тэнд хэрэгтэй гэснээ л vзсэн байх. Too, тvvх гээд.

-Таны дуунд англи, испани хэл холилдсон байдаг. Таны vс ч мeн адил латин, европ холилдсон гэмээр...

-Хар vсэндээ би тийм ч дуртай биш. Цайвар байх нь илvv eнгeлeг харагдуулдаг гэж боддог. Тэгээд ч надад таалагддаг юм. Зeвхeн хvмvvст таалагдахын тулд биш ээ. Одоо харин нэлээн цайвар болгочихоод байна. Миний цомог ч ялгаагvй. Коктейл шиг холимог байгаа биз. Хvмvvст миний дуулах дуу хvрээсэй гэж л би хvсдэг. Манай гэр бvл, ээж маань намайг eeрчлeгдeхeд дуртай байдаггvй. Тvvний нvдэнд би жаахан охин нь хэвээрээ харагддаг байх л даа. инээв Харин найз залуу маань eeр шvv. Eeрчлeлтeд дуртай.

-Та аргентины ерeнхий сайд агсны хvv Антонио дэ ла Руатай vерхдэг гэл vv?

-Бид бие биеэ тун сайн ойлгодог. Тийм болохоор л есeн жил vерхэж байгаа байх. Антонио маш эрvvл саруул vзэлтэй хvн. Миний итгэлт нeхeр, амраг, vнэнч туслах.

-Хонжворт сугалаанд хожсон шиг л сонсогдож байна?
-Ee, яг тийм л байна. инээв

-Латин америкчууд их хартай, eмчирхeг гэлцдэг. Таны хувьд?
-Энэ бол нийтлэг шинж л дээ. Vгvй гэж булзааруулж болохгvй. Eмнeд америкийн бvсгvйчvvд эр нeхрee бусдад сээтэн хаяхыг огт эсэргvvцэхгvй ч гэлээ дараа нь жинтэйхэн шалтгаан нэхэж чаддаг, омголон бас ихэмсэг эмэгтэйчvvд байдаг юм.

-Таны найз залуу та хоёрыг eмнeд америк дахь Бекхэмийнхэн гэлцдэг гэсэн?
-Тэгж ярьдаг гэж дуулсан. Бид байнга папарацийнханд дурандуулж байдаг болоод тэр биз. Биднийг хаана явж байна, хэзээ яаж хуримлах бол хэмээн отож суудаг хvмvvс цeeнгvй. Магадгvй бид хоёр eдий хvртэл гэрлээгvй нь vvнтэй холбоотой байх.

-Олны хараанаас мултрах гэсэндээ та хоёр Бахамын арал дээр амьдрах болсон гэж vv?
-Нэг шалтгаан нь болсон. Vvнээс гадна усаар хvрээлvvлсэн арал дээр амьдрах нь миний мeрeeдeл. Хаа газрын арлын оршин суугчид маш тайван, дeлгeeн хvмvvс байдаг. Тэгээд ч би карибын тэнгисийн чийглэг уур амьсгалд дуртай. Хэзээ ч хeлeрдeггvй. Яг л москито гэсэн vг. Бахамад гэртээ байхад надад маш сайхан байдаг. Eдрийн талыг унтлагын хувцастай байж, ноходтойгоо далайн эргээр алхаж, цэцэрлэгтээ сарнай тарьдаг.

-Та Колумбид ядуу хvvхдvvдэд зориулан зургаан дунд сургууль vvсгэн байгуулсан байна. Олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог юм аа?
-Миний амжилт, алдар хvнд ийм зvйл хийхэд тус болсон. Аль нэг нь дутмаг байвал хийж чадахгvйд хvрэх байсан. Дэлхий дээр хvvхдийн ядуурал ямар eндeр байгааг харахад аймшигтай байдаг. Хvмvvс хийж чадах зvйл байвал амжуулаад хийх л хэрэгтэй.

-Та eeрee хvvхэдтэй больё гэж бодож байгаа юу?
-Хvvхэд бол гэм зэмгvй хeeрхeн. Гэхдээ би гуч хvрч байна. Заримдаа би eeрийгee хорь гаруй настай мэт л санагддаг. Мэдээж би eeрee хvvхэд тeрvvлэхийг хvсдэг, гэхдээ цаг нь арай болоогvй.

No comments:

Post a Comment