Wednesday, October 21, 2009

Опра Уинфри нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг дахин тэргүүллээ

"Forbes" сэтгүүлээс жил бүр хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргадаг билээ. Энэ удаад телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри уг жагсаалтыг дахин тэргүүлжээ. Хоёрдугаарт нэрт гольфчин Тайгер Вудс, гуравдугаарт Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли нар бичигджээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад Тайгер Вудс хоёрдугаарт орсон юм.
Харин 2007 онд гуравдугаарт жагссан дуучин Мадонна энэ жил 21 дүгээрт бичигдсэн байна. "Forbes" сэтгүүлд бичсэнээр Опра Уинфри өнгөрсөн жил 275 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Гэхдээ олсон орлогоороо Харри Поттерийн тухай цуврал ном бичсэн Их Британийн зохиолч Жоан Роулингийг гүйцсэнгүй. Хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтад хөлбөмбөгчин Дэвид Бэкхем, жүжигчин Жонни Депп, Брэд Питт нар багтжээ. Ингээд уг жагсаалтын эхний аравт орсон алдартнуудыг танилцуулъя.

1. Опра Уинфри
2. Тайгер Вудс
3. Анжелина Жоли
4. Бэйонсе Ноулс
5. Дэвид Бэкхем
6. Жонни Депп
7. Jay-Z хамтлаг
8. "The Police" хамтлаг
9. Роулинг
10. Брэд Питт

No comments:

Post a Comment