Wednesday, October 21, 2009

Титаникийн сүүлчийн зорчигч, нас нөгчлөө

Их Британид ням гарагт “Титаник”-ийн сүүлчийн зорчигч Миллвина Дин 97 насандаа нас баржээ. Хатагтай М.Дин сүүлийн жилүүдэд Английн өмнөд хэсэг дэх Хэмпшир муж дахь асрамжийн газарт амьдарсан бөгөөд тэрбээр “Титаник”-аас аврагдсан цорын ганц амьд гэрч байжээ.
Титаник” хөлгийн зорчигчдоос тухайн үед 700 хүн аврагдсан юм. Сүүлийн жилүүдэд сарын 3000 паунд бүхий асрамжийн газрынхаа төлбөрөө барагдуулахад М.Динд нэлээд бэрхшээл тулгарч байв. Тиймээс тэрбээр өөрийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулсны зэрэгцээ жүжигчин Леонардо де Каприо, Кэйт Уинслет нар түүнд санхүүгийн туслалцаа узүүлсэн. “Титаник” хөлөг 1912 ойд сүйрэхэд М.Дин дөнгөж, есөн долоо хоногтой байсан аж. Хөлөг дээр тэрбээр эцэг, эх, ахтайгаа хамт аялж яваад эцэг нь ам үрэгдэж, бусад нь аврагджээ. Тухайн үед М.Дин нялх байсан тул хөлгийн тухай дурсамж үлдээгүй ч тухайн үйл явдал амьдралд нь ихээхэн нөлөөлсөн хэмээн тэрээр ярьсан байна. Тухайлбал, “Титаник”-ийн осол болоогүй бол тэрээр АНУ-д амьдрах байсан юм. Гэтэл ослоос болжхойш гэр бүл нь Их Британидаа буцаж очихоос өөр аргагүй болсон юм

No comments:

Post a Comment