Wednesday, October 21, 2009

Доллар, евро моодноос гарч юанийн эрин vе ирэхийг vгvйсгэхгvй

Дэлхий даяараа санхvvгийн хямралд нэрвэгдээд байна. Энэ хvндхэн vед хамгийн овсгоотой зєв гарц олж чадсан нь хохирол багатай гарна. Тvvгээр ч барахгvй ашигтай ч ажиллах боломж байна.Харин боломжийг хамгийн сайн ашиглаж байгаа нь БНХАУ. Мєн тус улсын иргэд. Єнєєдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр ам.доллар, еврогийн ханш байнга хэлбэлзэлтэй. Vvнээс болж санхvvгийн зах зээл байнга хэлбэлзэх болсонд эдийн засагчдын санаа ихээр зовж байгаа юм.
Саяхан хуралдсан Их 20-ийн дээд хэмжээний уулзалт ч дорвитой шийдвэрт хvрч чадаагvй. 2009 он гарсаар хямралыг цэглэх олон санал гарах болсны нэг нь дэлхий дахинд vйлчлэх шинэ мєнгєн тэмдэгт юм. Энэ саналыг Дэлхийн томоохон гvрнvvд тийм таатай хvлээж авахгvй байгаа ч ийм орон зай байгаа гэдгийг vгvйсгэхгvй байна. Харин энэ сиймийг ашиглан БНХАУ єєрийн мєнгєн тэмдэгт болох юанийг дэлхийн зах зээл дээр єрсєлдєхvйц валют болгох оролдлогоо хийж эхэлжээ
. Vvний ойрын жишээ нь тус улс хєрш зэргэлдээ болон худалдааны тvнш улс орнуудтайгаа хийх худалдааны тєлбєр тооцоогоо юаниар тооцох болсон юм.

Энэ саналыг нь улс орнууд таатай хvлээж авч байгаа нь том боломж гэдгийг хятадын эдийн засагчид хэлж байна. Хэдийгээр энэ ажлыг хийхэд эхний ээлжид томоохон алдагдал хvлээх ч таван жилийн дараа ямар ч хямрал ирэхэд санаа зовох зvйлгvй болох хамгийн таатай боломж гэж байна. Мєн хойч ирээдvйгээ дэлхийн зах зээл дээр хєл алдахгvй болгох томоохон хєрєнгє оруулалт гэж тооцжээ. Мєн єнгєрсєн долоо хоногт хятадын засгийн газар латин америкийн орнуудтай хийх худалдааны гэрээгээ зєвхєн юаниар хийхийг зєвшєєрvvлж чаджээ. Гэхдээ бvр ганцхан жилд 800 тэрбум юанийн худалдаа хийх болсон байна. Хятадын энэхvv далд бєгєєд алсыг харсан бодлого нь европын болон АНУ-ын хувьд толгойны євчин болсон гэдгийг ажиглагчид хэлж байгаа.

Тиймээс евро болон ам.долларын ханшийн тогтвортой барьж ноёрхлыг нь алдахгvй байх шинэ бодлого боловсруулж эхэлжээ. Хэрэв хятадын энэхvv бодлого амжилттай хэрэгжвэл тун удахгvй ам.доллар, евро моодноос гарч юанийн эрин vе ирэхийг vгvйсгэхгvй. Хэдийгээр хятад дэлхий дахинд чиглэсэн эдийн засгийн бодлого нь хvчтэй байгаа ч гэлээ дотоод эдийн засаг нь тийм ч таатай бус байгаа гэдгийг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Тухайлбал, энэ жил манай улс шинэ зуунд ороод эдийн засгийн хєгжлийн хvндрэл бэрхшээлтэй тулгарах жил болох тєлєвтэй байна гэж Хятадын Тєрийн зєвлєлийн Ерєнхий сайд Вэн Зябао мэдэгдсэн байдаг. Єнгєрсєн нэг жилд Тєрийн зєвлєлийн яам газрууд болон орон нутгийн тєв байгууллагууд намын тєв хорооноос шийдвэрлэсэн авлигын эсрэг авч хэрэгжvvлэх ажил, арга хэмжээг жинхэнэ ёсоор хэрэг-жvvлэх, засаг захиргааны эрхийн хяналт, хязгаарлалтыг чангатгаж, тєр, засгийн бvтээн байгуулалт болон авилгын эсрэг ажлыг тал бvрээр ахиулж ажилласнаар шинэ тодорхой vр дvнд хvрлээ гэжээ. Энэ нь нэгдvгээрт, зvйл бvрийн єрсєлдєєнд чиглvvлж эдийн засаг нийгмийн хєгжлийн ерєнхий тєлєв байдалд vйлчлэх хэрэгт нэн чухал баталгаа болж байна.

Нєгєє талаар макро зохицуулалт, дотоодын хэрэгцээг єргєжvvлэх тухай тєв хорооны гол чухал бодлого чиглэлийг тууштай ажил хэрэг болгоход тавих хяналт шалгалтыг эрчимжvvлэхэд чиглэсэн тєрийн бодлогыг хэрэгжvvлэх баталгаа болж єглєє. Газар хєдлєлийг эсэргvvцэж, авран тэтгэх ажил болон тvvний материал хангалтын удирдлага болон ашиглалтад тавих хяналт шалгалтыг эрчимжvvлж, газар хєдлєлтийг эсэргvvцэх гамшгаас авран хамгаалах болон гамшгийн дараа сэргээн босгох ажлыг ахицтай єрнvvлэхэд тус дєхєм болсон юм. Хоёрдугаарт, тєрийн зєвлєлийн аппаратын єєрчлєн шинэчлэлт vндсэндээ хэрэгжиж, орон нутгийн засаг захиргааны бvтцийн єєрчлєлт идэвхтэй урагшлан ахиж, сайжруулж тєгєлдєржvvлсэн бvтцээр дамжуулж , бvхий л харилцааг саад тотгор багатай болгон, Засгийн газрын албан хаагчдыг чадвартай болгоход нэмэр хандив vзvvлж, хээл хахуулыг устгах тогтолцооны vндэс суурийг бэхжvvлж єглєє. Гуравдугаарт, засаг захиргааны хариуцлага хvлээх тогтолцоог жинхэнэ ёсоор ажил хэрэг болгож, томоохон осол эндэл гаргавал хатуу шийтгэн шийдвэрлэх болно. Дєрєвдvгээрт, журам дvрэм зєрчсєн хууль зєрчсєн ажиллагааг шалган тогтоож хээл хахуулд холбогдсон этгээдийг хатуу журамлан шийтгэж байна. Тvvний зэргээр удирдах албан тушаалтан цэвэр ариун байж олон тvмний эрх ашигт хохирол учруулсан томоохон асуудлыг шийдвэрлэх, бизнесийн чиглэлээр авлига авсан єгсєн хэргийг шалган шийдэх талаар басхvv шинэ шинэ алхам хийлээ.

Гэхдээ бид одоо хир зарим салбарт хээл хахуулын хэрэг явдал олонтоо гарсаар байгаа, зарим олон тvмний ашиг сонирхлыг хохироосон асуудал аанай л гарсаар байгаа, зарим удирдах ажилтан хийрхэж хэрэг гаргасаар байгаа, ажил тєрєл нь ор нэрийн тєдий байж засаг тєрийн ажил албан хаагч олон тvмний харилцаанд ноцтой нєлєєлсєєр байгаа байдлыг бид соргог сэргэгээр олж харах хэрэгтэй. Энэ бvхнийг анхааралтай олж харж, ажил хэрэгчээр шийдвэрлэх нь зайлшгvй чухал байна гэж мэдэгджээ

No comments:

Post a Comment