Wednesday, October 21, 2009

8,7 кг жинтэй хүүхэд төржээ

Индонез улсад 62 см өндөртэй,19,2 паунд буюу 8,7 кг жинтэй том хүүхэд төрж дэлхий дахины анхаарлыг татаад байна. Одоогоор ээж хүү хоёрын бие сайн байгаа боловч амьсгалахад нь хүндрэл үүсэхээс сэргийлж том залууд хүчилтөрөгч залгасан байгаа аж.
Сонирхолтой нь Индонезийн хамгийн хүнд хүүхэд уйлахдаа энгийн хүүхдээс илүү чанга, бүдүүн дуугаар уйлдаг гэсэн шүү. Гэхдээ эцэг эхийнхээ бахархал болсон хүү зөвхөн Индонез улсын л рекорд аж. Өмнө нь АНУ-д 1879 онд 23 паунд жинтэй хүүхэд төрж байсан ч удалгүй өнгөрсөн аж. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн хүнд хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг. Төрөнгүүтээ алдартай болоод байгаа том залууд ээж аав нь хараахан нэр өгч амжаагүй байгаа гэсэн.

No comments:

Post a Comment