Wednesday, October 21, 2009

“Жеки Чаны кино долоо хоног” эхэллээ

Алдарт жүжигчин дуучин Жеки Чан 1954 оны 4 сарын 7-нд Хонконг хотноо төрсөн байна. Түүний эцэг эх Чарльз болон Ли-ли Чан нь Францын Элчин Сайдын Яаманд ажаилладаг байсан байна. Жекигийн аав Чарльз түүнийг багаас нь тэсвэр хатуужил, хүч чадалтай болгохын тулд өглөө эрт кунфугээр хичээллүүлдэг байсан ажээ. Жекиг 7 настай байхдаа Хятадын Жүжгийн Академид элсэн орж, тэнд амьдралынхаа 10 жилийг өнгөрөөсөн байна. Энэ сургуульд байхдаа Жеки тулааны урлаг, акробат, дуулах, жүжиглэх зэргийг сурсан ажээ.


Жеки 17 настайдаа Хятадын Жүжигийн Академийг төгсч, орлон тоглогчийн ажил эрхлэх болсон байна. Тэр хэдэн жил хүнд хүчир ажил эрхэлж байгаад анх “Луугийн нудрага” кинонд тоглосон байна. Гэхдээ түүний энэ кинонууд тийм ч алдартай болоогүй байна. Учир нь түүний авьяас чавдарыг бүрэн ашигладаггүй байсан юм.

Харин тэр кинонд өөрийн хошин мэдрэмжээ оруулснаар түүний кинонууд улам сонирхолтой болж үзэгчидийг байлдан дагуулах болсон байна. Түүний анхны амжилттай кинонууд бол “Зоригт цөөвөр чоно”,“ Шонхорын сүүдэр доорх могой” “Согтуу мастер” байсан юм. Жеки Азид алдартай болж байсан ч, АНУ-д нэр алдарт хүрэхэд ихээхэн цаг хугацааг зарцуулсан юм. Тиймээс тэр АНУ-д кино хийхээс илүүтэйгээр Хон Конг кино хийх болсон юм. “Бронксд болсон явдал” киноноос хойш тэрээр 10 жилийн дараа Америкт эргэн ирж, үзэгчидийг байлдан дагуулсан юм. Бронксын дараа тоглосон Оргил цаг болон Шанхайн үд кинонууд нь түүнийг А зэрэглэлийн жүжигчидийн тоонд оруулсан юм.

Холливудад амжилт олсон хэдий ч тэнд Ази жүжигчидийн орон зай бага байсан юм. Гэхдээ тэр үргэлжлүүлэн оролдсоор л байсан юм. Тэрээр Токсидо, Дэлхийг 80 хоногт тойрсон нь зэрэг киног хийсэн ч Оргил цаг болон Шанхайн үд кинонуудын амжилтыг давтаж чадаагүй юм. Жекигийн насан туршдаа хийсэн гимнастикийн бэлтгэл түүнийг кинондоо гайхамшигтай аюултай үйлдэлүүдийг хийхэд ихээхэн тус болж байсан юм.

Сүүлийн жилүүдэд харин Жеки, зөгнөлт, уянгын, хайр дурлалын зэрэг өөр төрлийн кино сонирхох болсон ба өөрийн буяны үйлсдээ улам их цаг зарцуулах болсон байна. Тэр өөрийн НҮБ-ын элчингийн ажилдаа маш чухлаар ханддаг ба өөрийн цаг заваа хүүхэд хөгшид, болон тусламж хэрэгтэй хүмүүстэй өнгөрөөхөд зарцуулдаг байна. Жеки 1982 онд Лин Фен Жиаотай гэрлэсэн ба Жейки Чан хэмээх хүүтэй юм. Түүний хүү нь дуучин бас жүжигчин ажээ.

Дашрамд дурдахад SBN телевизийн хамт олон, 2009 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 5-ны өдрүүдийг “Жеки Чаны кино долоо хоног” болгон зарлажээ. Энэхүү долоо хоногт та бүхэн хайртай жүжигчнийхээ хамгийн сүүлийн үеийн шилдэг уран бүтээлүүд болох Би хэн бэ, Шанхайн үд, Шанхайн хүлэг баатар, Шидэт зүүлт, Оргил цаг-3, Домог, 30 саяын жаал, Хориотой хот, Шинжүкүд болсон явдал зэрэг кинонуудыг цэнхэр дэлгэцээрээ үзэх боломжтой юм

No comments:

Post a Comment