Бямба гаригийн vдэш Лос-Анжелост кино урлагийн хамгийн тааруухан бvтээл, жvжигчин, найруулагчид жил бvр олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналын эздийг тодруулсан байна.Хамгийн муу киногоор “Секс-гуру” шалгарч, киноны зохиолыг хамтран бичсэн, гол дvрд тоглосон инээдмийн жvжигчин Майк Майерс хоёр “Алтан бөөрөлзгөнө”-ийн эзэн болжээ. Пэрис Хилтон шууд л гурван шагнал авсан байна.
Тvvний “Гоо бvсгvй ба царай муут” киноны гол, “Генетикийн дуурь”-ийн туслах дvр “Алтан бөөрөлзгөнө” хvртжээ. Мөн “Гоо бvсгvй ба царай муут” киногоор “хамгийн муу хослон тоглолт” номинацийн ялагч болсон байна. Пирс Броснан “Мамма Миа”-д бvтээсэн дvрээрээ хамгийн муу эрэгтэй жvжигчин болжээ. Хамгийн муу найруулагчаар энэ “Алтан бөөрөлзгөнө”-д гурван кино нь нэр дэвшсэн Уве Болл тодорчээ. Энэхvv шагналыг 687 хvний санал асуулгаар шалгаруулаг аж
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment