БНХАУ-ын дарга Ху Жинтао өнгөрсөн бямба гаригт Вашингтонд мэдэгдэл хийхдээ олон улсын хэмжээнд хийгдэж буй арилжаанд аль болох олон орны валютыг хэрэглэх шаардлагатайг онцлон дурдав. Үүний тулд юуны өмнө олон улсын санхүүгийн байдалд тавих хяналтыг чангатгаж, хөгжиж байгаа орнууд олон улсын санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь зүйтэйг дурдав
. Өнөөдөр дэлхийн улс орнууд макро эдийн засгийнхаа бодлогыг зохицуулах шаардлага тулгараад байгааг ч онцолжээ. Хямрал нь хөгжиж байгаа орнуудад хамгийн хүндээр тусч байгаа тул ОУВС зэрэг байгууллага үзүүлж буй тусламжийнхаа хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэв. БНХАУ нь цаг тухайд нь арга хэмжээ авч санхүү эдийн засгийн салбарт явуулж буй бодлогоо зохицуулснаар тогтвортой, хурдацтай хөгжиж байгааг ч дурджээ.
ОУВС-д 100 тэрбум ам.доллар шаардлагатай байна
ОУВС-д эдийн засгийн хямралд автаад буй улс орнуудад зээл олгохын тулд 100 тэрбум ам.доллар шаардлагатай байна хэмээн тус сангийн тэргүүн Доминик Стросс-Канн ийнхүү мэдэгджээ. Тиймээс тус олон улсын санхүүгийн байгууллага БНХАУ, Саудын Арави зэрэг орноос нэлээд хэмжээний зээл авахаар хэлэлцээ хийж байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Японы Засгийн газраас тус байгууллагад 100 тэрбум ам.доллар олгох болсон тухайгаа мэдэгдсэн билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment